Үүлэн технологи.

Дэлхийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг та Монгол инженерүүдтэй хамт нэвтрүүлэх боломжтой боллоо.

Оффис 365 гэж юу вэ?

Бидний өдөр тутам хэрэглэдэг оффисын програмуудыг бусад хэрэгцээт програмуудтай багцалж нэгдсэн байдлаар санал болгож буй үүлэн шийдэл юм. Ажил, гэр гээд хаана ч, бүр гадаад томилолтоор явж байхдаа ч ажлаа хийх боломжтой. Оффисын програмууд —ын хамгийн сүүлд гарсан шинэ хувилбарыг суулган ашиглах болно. Ажлынхаа компьютероос файлуудаа бусдад хуваалцаж, бусадтай нэгэн зэрэг шууд засварлана.

Таны ажилд хэрэгтэй бүхэн
нэг дор

Танай байгууллагын илэрхийлэл болсон өөрийн домэйн нэрээр бизнес имэйл хаяг үүсгэх нь албан ёсны харилцаанд их чухал. Харилцагч болон хамтран ажиллагсадтайгаа илүү үр дүнтэй харилцаа холбоо үүсгэхэд туслах найдвартай имэйл, байгууллагын олон нийтийн сүлжээ болон  онлайн уулзалт зохион байгуулах юм. Эдгээр үндсэн боломжуудаас гадна Office 365 багцад орсон 20 гаруй аппликейшнуудыг ухаалаг утас болон вэбээр хандан хэрэглэнэ.

Багийн хамтын ажиллагаа

Хэрэглэгч бүрд 1000 GB хэмжээтэй бүх л файлуудаа хадгалах зай. Үүлэн технологид суурилсан тул таны файлууд онлайн орчинд давхар хадгалагдана. Та хүссэн файлуудаа сонгож бусад ажилчид эсвэл харилцагч байгууллагын хүмүүст хуваалцах боломжтой. Нэгэн зэрэг олон хүн HD видео хурал хийх, дундын файл шэйр /SharePoint/, нэгдсэн календарь бас групп чат, алба хэлтэс эсвэл хэрэгжүүлж байгаа төсөл бүрд групп үүсгэж нэг цэгт ажлаа төвлөрүүлэн хамтран ажиллах боломжтой.

Хэрэглэх, удирдахад
хялбар

Алхамчилсан зааврыг ашиглан шинэ хэрэглэгч нэмэхэд маш хялбар бас хурдан. Нэг цэгт төвлөрсөн админы удирдлагыг ашиглан хаанаас үйлчилгээний тохиргоо хийнэ. 99.99% тасралтгүй найдвартай үйлчилгээг Office 365 танд үзүүлнэ.

Бүтээгдэхүүн үйлчилгээ

Сургалт

Техник туслалцаа

Office 365 бүртгэл захиалгын форм

Харилцагчийн сэтгэгдэл

  • “Оффис 365-ийн аппликейшнууд болох SharePoint, Flow, PowerApps дээр суурилсан систем бүтээлгэн хэрэглэсэнээр багийн ажиллагаа болон логистикийн бүртгэлээ шинэ түвшинд гарган ажиллаж байна.”

    Г. Оргил
    Г. Оргил Нью Ложистикс ХХК
  • “Манай компани уул уурхай, барилга, дэд бүтэц, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Монголд анхлан o365 бүтээгдэхүүнийг ашиглаж эхэлсэн ба ажилчдын бүтээмжийг 30-40% дээшлүүлж чадсан.”

    Б. Ану
    Б. Ану Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК